СЭДЭВЧИЛСЭН СУДАЛГАА ХИЙХ СУДЛААЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын үр дүнд гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх ажлын хүрээнд сэдэвчилсэн судалгаа хийх судлаачдыг сонгон шалгаруулж авна.

   

1. Тавигдах шаардлага:

Гэрээгээр ажиллах судлаач дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Статистикч, хүн ам зүйч, эдийн засагч мэргэжилтэй;
  • Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  • Тооллого, судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийж, сэдэвчилсэн болон гүнзгийрүүлсэн судалгааны тайлан бичиж байсан туршлагатай;
  • Тухайн чиглэлээр ажил эрхэлдэг (судлаач), үйл ажиллагаа явуулдаг (ААНБ)
  • SPSS программыг бүрэн ашигладаг мэдлэгтэй байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Асуудал боловсруулах, мэдлэг, мэдээллээ бусдад ойлгуулах, хүргэх чадвартай;
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх.
  • Шаардлагатай тохиолдолд ажлын болон амралтын өдрүүдэд илүү цагаар ачаалалтай ажиллах боломжтой.

 

2. Ажил гүйцэтгэх хугацаа: 3 сар /2021.02.19-2021.05.19/

Сарын цалин: Судлаач 1 000 000₮ , Туслах 650 000₮

 

3. Бүрдүүлэх материал:

Ажлын байрыг сонирхож буй иргэн дараах материалыг Монгол хэлээр бүрдүүлнэ. Үүнд:

  • Ажлын даалгаварт заасан шаардлагыг хангасан, тухайн ажлыг хийх хүсэлтээ илэрхийлсэн захиа
  • Ажлын туршлагыг тодорхойлсон дэлгэрэнгүй намтар
  • Дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Гурван хувь зураг

 

4. Бүртгэл: Засгийн газрын III байр, Үндэсний статистикийн хороо, zakhirgaa@nso.mn цахим хаягаар 2021 оны 1 дүгээр сарын 25-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна.

 

5. Лавлах утас: 51-264554,51-263968

 

ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ҮР ДҮНГЭЭР ХИЙХ СУДАЛГААНЫ СЭДЭВ

  1. Өрх, гэр бүлийн байдал
  2. Шилжих хөдөлгөөн, суурьшил
  3. Хөгжлийн бэрхшээл

UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :