НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй цахим уулзалт хийлээ
Нийтэлсэн: 2021 он 02 сар 05. 14 цаг 37 минут
ҮСХ-ны дарга Б.Батдаваа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс болон албаны хүмүүстэй цахимаар уулзлаа.
Үндэсний Статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томиллоо
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 16 цаг 18 минут
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Батдавааг томилохоор нэр дэвшүүлж, хэлэлцэн томиллоо.
Хуульд зааснаар, Үндэсний статистикийн хорооны даргыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар
ОҮБТС + 2020-2021 судалгааны I, II шатны үр дүнг танилцууллаа
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 16 цаг 14 минут
Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сан “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа + 2020-2021 (ОҮБТС+)”-ийн эхний 2 үе шатны үр дүнг өнөөдөр цахимаар танилцууллаа.
Өрхийн орлого, зарлагын талаар тайлбар өглөө
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 16 цаг 09 минут
Энэ талаар ҮСХ-ны Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал “ҮСХ-ноос одоогийн байдлаар 2020 оны 3-р улирлын өрхийн орлого, зарлагын мэдээлэл гарсан байна. Тодруулбал, 2020 оны эхний есөн сарын хугацаанд 12 мянган өрхийн мэдээлэл цуглуулж, судалгаа хийгээд олон нийтэд тархаагаад байгаа юм. Улсын хэмжээнд ний
Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая мал тоологдлоо
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 16 цаг 00 минут
Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Ази, номхон далайн орнуудад хэрэгжүүлдэг Олон Улсын Өртгийн Зэрэгцүүлэлтийн Хөтөлбөр (ОУӨЗХ)-ийн 2021 оны бүсийн анхны хурал цахимаар зохион байгуулагдлаа
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 15 цаг 52 минут
Азийн хөгжлийн банкнаас 2021 онд хэрэгжүүлэх Ази, номхон далайн орнуудын Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрт Монгол Улсаас гадна Азийн 21 орон хамрагдаж байгаа бөгөөд бүсийн хурал 12 сарын 1-3-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.
Хүн амын тооллогын олон улсын 30 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 15 цаг 48 минут
Улс орнуудын хүн амын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх болон тархаах чиглэлээр туршлага хуваалцах Хүн ам тооллогын 30-р бага хурал 3 өдөр цахимаар үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурал амжилттай үргэлжилж байна
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 15 цаг 42 минут
Дэлхийн хүн амыг хэрхэн тоолох талаар хэлэлцдэг Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн бага хурал 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Монгол Улс 78 оноо авч, дэлхийд 9, Зүүн Азид 1-р байр эзэлсэн байна
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 15 цаг 38 минут
Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас үндэсний статистикийн байгууллагуудын мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд хийсэн 2020/21 оны үнэлгээг танилцуулж байна.
Дэлхийн хүн амын 61.2% хувийг тоолдог статистикч нар чуулж байна
Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 11 цаг 50 минут
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд найрамдах Солонгос улсын статистикийн газартай хамтран Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурлыг энэ сарын 02-04-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байг
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :