Нийтэлсэн: 2021 он 01 сар 22. 16 цаг 18 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Батдавааг томилохоор нэр дэвшүүлж, хэлэлцэн томиллоо.Хуульд зааснаар, Үндэсний статистикийн хорооны даргыг УИХ-ын даргын санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилдог. Шинээр томилогдсон хорооны даргад Үндэсний статистикийн хорооны дарга асан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа тамгыг гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Тамга гардуулах үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон холбогдох албаныхан байлцав.

Б.Батдаваа 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна.

2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байсан.

Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж, байгаагаа УИХ-ын дарга танилцуулгын үеэр онцолж байв.




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :