Нийтэлсэн: 2020 он 10 сар 26. 09 цаг 57 минут

ХҮННҮГИЙН ҮЕЭС XIX ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙГ ХҮРТЭЛХ ТОО БҮРТГЭЛ

МТӨ 174-163 он Хүн гүрэн Лаошань Шаньюн үед улсын албан татварыг цэгцтэй болгож хүн амын тооллого хийв.

1247 онд. IV жарны 41 дэх улаагчин хонь жил Их Монгол Улс даяар хүн амын тооллого явуулж байжээ. Юань гүрний үед улсын буюу албаны малыг эрхлэх түшмэлийн газраас малын дансыг монгол, уйгар, хятад гурван хэлээр үйлдэж, үе үе тоолж дутууг нөхдөг байв. Манж Чин улсын Монгол, Түвдийг хамаарах яам (Журган) “Мэдтүгэй хэмээн илгээх бичиг” –ийг аймаг хошуудад хүргүүлж доор жагсаан бичсэн хэргүүдийг тогтмол мэдүүлэхийг шаарддаг байжээ. Энэхүү тогтмол мэдүүлдэг хэргүүдийг үргэлжлүүлэн гаргуулах тухай бичгийг Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамнаас аймаг, хошуудад 1912 онд хүргүүлсэн байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :